“БИД БҮЖИГЧИД” аян зохион байгууллаа
Монгол ардын уламжлалт ёс заншил бий биелэгээг таниулах, хөдөлгөөний эвсэлийг сайжруулах, бүжгийн хөдөлгөөнийг зэрэг хийх, гоо зүй, уран сайхны сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор 8 бүлгийн хүүхдийн дунд “БИД БҮЖИГЧИД” аян зохион байгууллаа.
Нийт 188 хүүхэд үйл ажиллагаанд оролцлоо.
Хөөрхөн хүүхдүүд минь сайн байлаа.
Хүүхдийн хөгжилд хамтран ажилласан эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэндээ баярлалаа. Багш нартаа баярлалаа. Ажлын амжилт хүсье.