Мэндчилгээ

Дархан-Уул аймгийн 23-р цэцэрлэгийн цахим хуудаснаа зочилж буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Манай цэцэрлэг нь 1989 оноос хойш 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож сургалт, үйл ажиллагаагаа тасралтгүй зохион байгуулсаар ирсэн баялаг түүхтэй мэргэжлийн баг хамт олон билээ.

 Өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй эх орныхоо хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг сургах, тэднийг чадавхжуулах, төлөвшүүлэх зорилтуудаа манай хамт олон тэргүүн эгнээндээ тавьж нэр төртэйгээр биелүүлж байна.

2013 оноос хойш Монголын хөгжлийн төвийн Зан чанарын сургалтыг зохион байгуулж байна. Зан чанарын сургалтанд дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагддаг. 2 сургагч багштай бөгөөд сургагч багш нар нийт багш, ажилчид эцэг эх, асран хамгаалагч нарт зан чанар, ёс зүйн сургалтыг явуулж хэвшсэн. 

Манай хамт олон “Математикийн сургалтын чиглэлээр хүүхдийн сурч хөгжих таатай орчинг бүрдүүлж, сэтгэхүй болон логик сэтгэлгээг хөгжүүлэх сургалтанд багш бүр хамрагдаж дугуйлан болон бусад сургалт, үйл ажилгааны явцад хүүхдийг тасралтгүй хөгжүүлж төлөвшүүлнэ” гэсэн эрхэм зорилготойгоор СӨБ-ыг олгож байна.

Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг байгууллага, эцэг эх, асран хамгаалагч, иргэд та бүхэнтэйгээ цахим хуудсаа хуваалцахад  таатай байна.

 

Манай цахим хуудсанд тавтай морилно уу.

Хүндэтгэсэн:

 ЭРХЛЭГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ