Зуны амралтаар нь хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ?
Бүтэн жилийн туршид сургалт үйл ажиллагаа төгсөлтийн баяр гээд хүүхдүүд минь завгүй ядарсан байдаг.
Зуны саруудад хүүхдийнхээ алжаал ядаргааг тайлж дархлааг нь дэмжсэн байхад өвлийг өнөтэй давж ханиаднаас айлтгүй дээ. Таны хүүхэд намар аль ч цэцэрлэгт явах байсан бид Зуны хугацаанд дархлааг нь маш сайн дэмжиж үр дүнг мэдрүүлэх болно.
Энэ
маш энгийн шүү эцэг эхчүүдээ:
Хүүхдийн дархлаа төрсөн цагаасаа эхлэн хөгждөг гэдгийг та мэдэх үү?
Хүүхдийн дархлааг дэмжих нь зөвхөн ханиад томууны улирал ойртоод ирсэн үед санадаг зүйл биш юм. Бүтэн жилийн үйл ажиллагаа байдаг, Тэр тусмаа зуны улирлыг үр дүнтэй ашиглах нь маш чухал.

. Цэвэр агаарт байлгаж, чийрэгжүүлэх,

. Хүүхдэд тохирсон хоол хүнс, амин дэмээр баялаг ногоо, жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх / Хүүхдийн хооллолтыг сайн байлгах нь ханиад томуу тусах нь эрс бага байдаг ба хүүхэддээ өглөөний цайг уулгаж хэвших нь чухал ач холбогдолтой/

. Хүүхдийн насанд тохирсон тунгаар Витамин Д-г тогтмол уулгах / Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг ба хүүхдийн нас кг жингээс хамаараад уух тун харилцан адилгүй./

. Хүүхдийн хоолойг өглөө бүр содатай усаар зайлуулж хэвших /Энгийн мөртлөө маш үр дүнтэй арга/

. Хүүхдийн идэвхитэй хөдөлгөөнтэй байлгах /Хүүхэд үргэлж хөдөлгөөнтэй байж, бодисийн солилцоо эрчимтэй явагддаг, Сүүлийн жилүүдэд дэлгэцийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор хүүхэд нэг байрлалд удаа суух, хэвтэх нь элбэг болж байна. Иймээс хүүхдийн дэлгэцний хэрэглээг бууруулах, хүүхдээ өдөрт бүр гадаа тоглуулж, салхинд гаргах, гүйх, ууланд алхах зэрэг арга хэмжээг авах/

. Хүүхдийн биеийн жинг хянах, насандаа тохирсон жинтэй байгаа эсэх, таргалалттай эсэхийг үзэх/ Гэр бүлээрээ зөв хооллох, чихрийн хэрэглээг хязгаарлах, илүүдэл жинг бууруулах/

. Хангалттай, чанартай унтуулж амраах /Хүүхдийг 21-22цагт унтуулж хэвших ба 8-12цаг унтах нь тохиромжтой/

. Үүнээс гадна хүүхдээ цаг агаарын байдалд тохируулж хувцаслах, Даарснаас болж дархлаа сулардаг учраас хүүхдийг дааруулахгүй бас хэт халууцуулахгүй байх хэрэгтэй.