Танилцуулга

Тус цэцэрлэг нь 1989 оны 11 дүгээр сард анх Дархан хотын 8-р багийн                  17хороололд “Хүүхдийн 23-р цэцэрлэгнэртэй байгуулагдсан.

Ердийн хэв шинжтэй, төрийн өмчийн хэлбэртэй, 190 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлэгтэй. Нийт 31 багш, ажилчидтай. Үүнээс бүлгийн багш-8, багшийн туслах-8, хөгжмийн багш-1, ажилчид-14. Мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо 4. Үүнээс  тэргүүлэх зэрэгтэй багш-2, заах аргач зэрэгтэй багш-2.

Харьяа тойрог – 8-р багийн 17 хороололын Ёотон 5,6,7,8,9,14,15,16,17,17.1, 19, 6а, 408, Наран-1, Наран-2 байрууд, Нарантолгойн 4-8 дугаар гудамжны хүүхдүүдэд СӨБ олгож байна.

Бэлтгэл бүлэг төгссөн хүүхдүүд харьяаллын 16-р сургуульд элсэн суралцдаг. Жил бүр дундажаар 65-75 хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд бэлтгэн оруулж байна.

Байгуулагдсан цагаасаа одоог хүртэл Сургуулийн Өмнөх Боловсрол олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна. Хичээлийн жилд дундажаар 250-270 гаруй хүүхдэд СӨБ олгож байна. Нэг ангид дундажаар 30-35 хүүхэд хүмүүжиж байна.

2020 оноос Математикт суурилсан сургалт, үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  дунд, ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд математикийн чиглэлээр нэмэлт сургалт, дугуйланг хичээллүүлж байна. Дугуйланг “Могой шоо”, “Шатар”, “Спорт аяганы өрөлт”, “Соробан сампин” гэсэн төрлөөр багш нар өөрийн бүлгийн хүүхдүүддээ сургалтаа явуулдаг.