Унтахаас 10 минутын өмнө

1 сар 16, 2024 - 15:03
1 сар 16, 2024 - 15:06
 8
Унтахаас 10 минутын өмнө

Нойргүйдэл гэдэг нь унтах ёстой цагтаа унтаж чадахгүй байх, нойрсох хугацаа багасах унтсан ч амарч чадахгүй байх процессыг хэлдэг байна.

???? Нойргүйдэл үүсэх маш олон шалтгаан бий. Тухайлбал ажлын хэт их ачаалал, стресс, сэтгэл гутрал зэргээс үүсэж болдог. Нэг сараас илүү хугацаанд үргэлжилсэн нойргүйдлийг архаг нойргүйдэл гэдэг ба анагаахад урт хугацаа шаарддаг. Нойргүйдлээс үүдэн ажлын бүтээмж багасаж, уур уцаартай болох, эргэн тойрондоо ч сөрөг уур амьсгал бий болгодог. Тиймээс нойргүйдлийг эрт үед нь анагаах хэрэгтэй. Унтахаас 10 минутын өмнө өөрийгөө тайвшруулахад цаг зарцуулах нь сайн чанартай унтаж амрахад өндөр ач холбогдолтой.
????Өрөөндөө агаар оруулах
????Иога хийх
????Аяга халуун, бүлээн ус уух
????Тайвшруулах ая сонсох
???? Утас, зурагтаа унтраах
????Интернетийн сүлжээгээ хаах
????Аймшгийн, адал явдалтай кино, зурагт хуудас үзэхээс зайлсхийх
????Хөлөө халуун усанд дүрэх (5 минут)
????Үсээ самнах (2-3 минут)
????Сэргээгч ундаа, кофе, цай уухаас татгалзах
????Архи, тамхи хэрэглэхгүй байх Хураах